Гишүүдийн ирц бүрдсэн тул ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
40

Өнгөрсөн пүрэв гарагаас хойш хоёр өдөр гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байсан УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 50-иас дээш хувийн ирцээ бүрдүүлсэн тул 14.00 цагаас эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулан хэлэлцэж, Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөх юм.



