ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийн эхнэрээ зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдыг мөрдөж мөшгөсөн хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 42 сек
550
legacy:erdenesuh tuluulugch/709078401_2054387568815982_5360739166102719283_n.jpg

22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 18-нд эхэлсэн бөгөөд өчигдөр хаалттай үргэлжилсэн. Тэгвэл шүүх хурлаар Б.Эрдэнэсүхийг зарим зүйл ангиар буруутайд тооцож, шүүх хурлыг есдүгээр сарын 28-н хүртэл завсарлуулжээ. Энэ талаар шүүхийн тоймд "Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон, тус өдөр хэлэлцээд ажлын цаг дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулж, энэ өдөр шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шүүгдэгч Э-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “...хохирогч Н-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тус тус тогтоогджээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан.

Шүүхээс хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 27,720,000 төгрөгөөр,

насанд хүрээгүй хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,840,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг 43,560,000 төгрөгөөр тогтоож хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирлыг нөхөн төлөх ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж,

5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн тус шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл завсарлуулсан болно" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:550

СЭТГЭГДЭЛ (55)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шүүх арай дэндэнэ ээ😰, эхнэрээ 15 жил зодож, гэр бүл, үр хүүхдүүдээ айлган сүрдүүлж, зовоож бсан хүнд хэргийг "гэм буруугүйд" тооцжээ😰, энэ шүүгчид эрүүл үү😡

  • З
    Зочин

    Шүүгч нарт авилгал өгсөн нь ойлгомжтой.

  • Z
    Zochin

    Ene medeeg yg ymr ats ni bichsn be?!! Ymr ih neg uil yvdlaa davtaj oruuldiimbe?! Tuunchlen ter huuli togtoomjind zaasan zaaltuudiin delegerenguig oruulaach. Ymr t1 setguulch be

  • З
    Зочин

    Хүмүүсийг тусгай албанд элсүүлнэ гэж хэдхэн цаасаар хуурч бузар зорилгдоо ашиглахаа боль

  • Н
    Нэр

    Хуулиндаа эмэгтэй хүнийг зодож алж бно гээд нэг мөр заачих.новшнууд мөнгө төлөөд ял эдлэхгүй амар болж дээ новшнууд

  • У
    уншигч

    Тэгэхээр мөнгөтэй хүн эхнэрээ дарамталж. зодож яргалж болно гээд нэгмөр хуулиндаа заалт оруулчих хэрэгтэй. Новшийн шүүх засаглал.

  • З
    Зочин

    Күүээ энэ эхнэрээ зоддог чинь цусандаа байдаг юм аа ,тийм удмын хардалтын өвчтэй хүн байдаг.Охиноо ийм хүнтэй мэдэхгүйгээр суугаачихвал эртхэн салгаж авсан нь дээр шүү ,ер нь удам судрыг нь харж байж охиноо өгнө өө гэдэг дээдсийн сургаал үүнийг л хэлээд байгаа юм даа,ер нь амьдралд ажиглаж байхад 100-д 1-2 байдаг шүү.Энэ нт тэр хүн дарга,боловсролтой байна уу,эрдэмтэн байна уу ерөөсөө ялгаагүй цусанд нь л байж байдаг,гэрт нь эрэгтэй хүн ороод гарахад л авгайгаа хардаад хүмүүс гараад явахаар зодоод эхэлдэг,нараар нь ажил хийлгахгүй гэртээ хорьчихсон бодит түүх байж л байдаг,.Эмчлэх ч арга байхгүй юм шиг бна лээ дээ.

  • З
    Зочин

    Энэ юу гэсэн үг вэ? Эхнэр хүүхдээ зодож дарамталж тамлаж болно, шүүх авч хэрэгсэхгүй гэсэн үг үү? Бүгд л эмэгтэй хүнээс, эхээс төрдөг биз дээ? Ямар ялзарсан, дампуурсан, худалдагдсан шүүх вэ? Яана аа, бүү үзэгд цаашаа…Монголын шүүх худлаа юм билээ.

  • З
    Зочин

    Энэ төлөх мөнгөө хаанаас олохуу тахсинд явхуу

  • И
    Иргэн

    Монголын шүүх бүр цагаандаа гарсан бна дөө

  • И
    Иргэн

    Шүүгчид ХАХУУЛЬДАА ИДЭГДЖЭЭ

  • Г
    Гэрэл

    Олон жил ханилсан Олон хүүхдийн аав ээж эмээ өвөө болсон хүмүүс салсан ч аятайхан салмаар юм.ингэж нэгийгээ газар дор ортол муулуулах тэгээд гоё уу.100%1 хүний буруу байдаггүй гэдэг шүү

  • S
    Sk

    Энэ хүүхэн одоо бүүр дарамтанд амьдрах нь дээ хөөрхий

  • З
    Зочин

    Мөнгө бүхнийг шийддэг хогийн юмаа

  • З
    Зочин

    Хэрвээ ийм зэрлэг араатан шиг энэ хүн эхнэр хүүхдээ алвал яана.Шүүгч авилга авч дээ. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн нэгэн жишээ.

  • З
    Зочин

    Шүүхийн ажлыг заачихдаг хүмүүс их байх юмаа.Цагдаа шүүхийн байгууллага шат шатандаа шалгаад шийдвэрээ гаргасан байлгүй дээ.Энэ гэр бүлтэй хамт дэргэд нь байсан юм шиг л ярьцгааж юм.Зөвхөн эхнэрийн үгээр л энэ бүх хугацаанд энэ залууг байх газаргүй болтол балбацгаалаа гэтэл яг чухам гэр бүлийн дотор юу болж байсныг хэн ч мэдэхгүй үзээгүй хараагүй үүнийг зөвхөн хууль шүүхийн байгууллага тогтооно гэдгийг ойлгодоггүй юмуу.

  • З
    Зочин

    Зодсон баримт нь байхад хэрэгсэхгүй болгосон гэдэг нь Монголын хууль шүүх шударга бус гэдэг нь харагдаж байна Хамар нүүрийг нь гэмтээсэн байсан даа

  • З
    Зочин

    Эхнэр нь зүгээр өнгөрч болохгүй!!!! Шулам!!!!

  • З
    Зочин

    Tgd ehnree zodoj bolno gsn ug bolov uu. Zodoogui bhd n zodson gd bj boloh uu.

  • З
    Зочин

    Мөнгөөр яах вэ дээ гол нь тэр дарамтлуулж зодуулж байсан эхнэр нь цаашдаа айх аюулгүй тайван сайхан амьдрах нь чухал шүү дээ

  • З
    Зочин

    Ийм л байгаа юм.....хэрэгсэхгүй болгоно гэхээр 22 жил нөхөртөө зодуулсан эхнэрийн хохь болох нь дээ, тэ.....

  • З
    Зочин

    Энэ дампуу төрийн новшийн шүүхээс үнэн зөв шийдвэр гарна гэдэгт эргэлзэж байна хохирогчийн талд бус хүчирлийгчийн талд үйлчилдэг нь нууц биш ард түмэн бүгд мэднэ

  • З
    Зочин

    Шүүх нь хүртэл эмэгтэйчүүдийг гутаан доромжлоод байхаар яах юмбэ

  • З
    Зочин

    Ёстой хэрэг алга. Одоо дахиал авгайгаа дарамталж эхлэндээ, зивүүн хулгайч

  • З
    Зочин

    Ysan ih tanil taltai hvn be

  • И
    Иргэн

    Сайтууд болон сэтгүүлч нэртэй хүмүүсээ мэдээ бэлтгэхдээ албаар хандалт авах гэж худлаа гарчиг тавих юм хагас дутуу. Наад шүүхийн шийдвэрийн тоймоо ойлго. Бас энд юм бичиж байгаа нөхдүүд аливаа мэдээнд шүүлтүүртэй тархи толгойгоо ажиллуулж бүрэн ойлго. Сэтгэл санааны хохирол төлөх хугацаа хүсэхэд нь хүсэлтийг хангаж шүүх хуралдаанд 5 хоног завсарласан байна. Ял шийтгэлийг нь өгч шийдвэрлэсэн зүйл алга. Харин ямар ямар гэмт хэрэг нь гэм буруутай ямар ямар асуудлыг гэм буруугүй гэж үзсэнээ тоймолсон байна. 5 хоногийн дараа буюу 28-нд ялын хурал нь орж ялаа өгөх нээ хүмүүсээ бас л нэг талыг мөн ч их барих юмдаа чааваас ...

  • Д
    Догсомсүрэндондогсаран

    Арай ч одоо хүчирхийлэл үргэлжилсээр л

  • Э
    эмэгтэй

    энэ шүүхийн шийдвэр маш олон гэр бүлийн хүчирхийлэлийг өөхшүүлсэн шийдвэр блаа хүнийг маш олон жил сэтгэл санаа бие мах бодийн хүнд дарамт хүчирхийлэлд благдаг ярагчин лаларууд нь хэдэн халтар төгрөг шидчихээд болдог гэдийг харуулж бна үүнээс үүдэж маш олон хүн даврах болно ялыг нь өг шоронд нь хатаа тэр их дарамт хүчирхийлэлийг өөрт нь мэдрүүл

    • З
      Зочин

      Яг үнэн,давраачихиймаа

  • Z
    zo

    хэлэх муу үг олдохгүй нь

  • З
    Зочин

    Чааваас даа, шүүгч нь шүүгдэх болно

  • З
    Зочин

    Хэн гэдэг шүүгч вэ үхэж далдраач сда. Авилгачин шүүгч нарыг буудаж алах юмсан.

  • З
    Зочин

    За мэдэхгүй айлын тогоонд амьдарч үзсэн биш монголчууд минь хүний тогоо руу өнгийж байхаар өөрсдийгөө л хичээ гэж...хэний бурууг бид мэдэхгүй эсрэгээрээ ч юм билүү одоо ч хохирогчийн дүрд тоглосон худ авгай хүүхнүүд их болсон шүү. Гэхдээ энэ нөхөр нь царайг нь харвал зэвүүн п.....а л даа.

  • М
    Монгол

    Монгол улсын баатар цолоор шагначихаач дээ нэртэйгээр нь!!!

  • З
    Зочин

    Яанаа хохирогч хүүхний амьдрал там болох нь дэ хүн араатан өөрчлөгдөхгүй улам л асна да яанааааааа........

  • З
    Зочин

    Энэ арай шүү нам дагсан муу цүнх чинь банди нар даам юм даа

  • З
    Зочин

    Лалар

  • З
    Засаг

    Ийм илэрхий яах нь тодорхой асуудлыг дор нь хэлэлцээд алх цохиод шийдчихэж чаддаггүй шүүх ч гэж новш, шүүгдэгч ч гэж новш монголчууд бөөн новшин дунд амьдарч байна даа.

  • З
    Зочин

    Хууль шүүхийн байгууллага сууриараа ялзарч. хахуульд автсан нь л энэ харагдаж бнааа

  • З
    Зочин

    Сайхан өдрийн мэнд дэвшүүльс

  • З
    Зочин

    Ял наймаалцах амархан болжээ 22 жил хүчирхийлэлд амьдарсан бүсгүй гаж донтонгоос салах гэж шүүх д хандхад баахан мөнгө төгрөг ярьж бгаад өнгөрдөг болж Яллаад явуулаачээ новшнуудаа

  • З
    Зочин

    Тэр эхнэр нэлээд асуудалтай хүн юм бишүү худлаа юм хольж хутгаж ярьсан

  • З
    Зочин

    Сөрсөн базааг маш сайн хийж эхнэрийн эсрэг олон нэхэмжлэл, мэдэгдэл гаргахад л “ЯРГАЧИН АРААТАН” аврагддаг тмйм зальжин арга байдаг байхнээ. Өрөвдмөөр ШҮҮГЧИД юмдаа!!! ШИВШИГГГГ

  • З
    Зочин

    Яана даа,эгэ араатанг ингээд өгшүүлээд суллалаа. Тэр бүсгүйг алчихвал толгойг нь илсэн шүүгч нар хариуцлага хүлээх үү

  • З
    Зочин

    Хуульд ингээд заасан юм байх даа.Хууль мэдэдэгүй хүн шиг шийдвэр гаргасан санагдаад байна

  • H
    hshsg

    Хүний сэтгэц, эрүүл мэндийг 43 хан сая төгөргөөр үнэлчиж бгаамуу?

  • Z
    Zochin

    Зэрлэг араатанг хүн алахыг нь хүлээж байгаа юм байна л даа, новшийн юм бээ

  • М
    Монголын шүүх нээрээ

    Мөнгөтэй нь ингээд мултарч... мөнгөгүй та нар яана даа

  • З
    Зочин

    Хэрэгсэхгүй болгож энэ тэр. Хүн алахыг нь хүлээж байгаа юмуу!!!??

  • З
    Зочин

    Зэрлэг араатан. Дахин ийм хэрэг үйлдэх вий дээ

  • З
    Зочин

    Харгис хэрцгий муухай араатанд ялыг нь өгөөч ээ

  • З
    Зочин

    iim shuuhtei biahda ene uls yaj uudluh umbee. aluurchid huchirhiilegchdiin tolgoig ildeg buzruud. shuugch nariig busad undur hugjiltei ornuud shig irgedees songodog bolmoor baina

  • З
    Зояин

    Шүүхэд итгэм арга алгө

  • Z
    Zochin

    43.5 сая төгрөг мөнгө юмуу, үр хүүхдээ, эхнэрээ эсрэг мэдүүлэг өгсөн гээд цааш нь харуулчихвий дээ

  • З
    Зочин

    Энэ хүн.буруу үйлдэл.хийсэн. Өөрийгөө хорлосон. Хардсан бол.салах.өргөдөл.гаргах.байсан нь.дээр байсан даа!!!