Гишүүдийн ирц хүрээгүй тул УИХ-ын чуулганы хуралдааныг маргаашийн 14.00 цаг хүртэл хойшлууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Chuulgan2026shine/795664595_1963903307624336_6514798179183386617_n.jpg

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулга, төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх УИХ-ын чуулганы хуралдаан хоёр дахь өдрөө ирц хүрээгүй тул хойшиллоо. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 52 гишүүний ирцтэйгээр хойшилсон хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон мөн л дөрвөн цагийн турш ирц хүлээж, 50 хувийн ирцтэйгээр маргаашийн 14.00 цаг хүртэл хойшиллоо.

Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар 63 гишүүн буюу нийт гишүүдийн 50 хувь нь ирцээ бүртгүүлсэн бөгөөд ердөө нэг л гишүүн дутуу байлаа.