ХӨСҮТ: Нэр бүхий иргэдийг ДОХ-той гэх үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тарааж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:hosut/shine.jpg
legacy:hosut/khs.png

Амралтын өдрүүдэд цахим орчинд жүжигчин Б.Батмаа болон "Люмино" хамтлагийн Бажи нар ДОХ-ын халдвар авсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд тэд өөрсдөө энэхүү мэдээллийг няцаагаад байсан юм.

Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ДОХ-ын халдвартай, мөн өвчний халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээлэл цацагдаж байна. Манай улсад 1992 оноос хойш нийт 451 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2026 онд ХДХВ-ийн 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн" гэжээ.

legacy:818506561_1638439721141079_1522920013953366626_n.jpg