Цогтцэций сумын 30 иргэнд хүнд машин механизмын мэргэжил эзэмшүүлнэ

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2026/09/NewFolder/et4.jpg

"Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нөлөөллийн бүсийн иргэдийг уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдсан мэргэжлийн сургалтад хамруулж эхэллээ.

Тус сургалтыг Цогтцэций сум дахь “Ололт амжилт” сургалтын төвтэй хамтран есдүгээр сарын 19-нд эхлүүлсэн бөгөөд нийт 30 иргэн хамрагдаж байна. Сургалтад оролцогчид экскаваторын оператор, өөрөө буулгагчийн оператор, дугуйт ачигчийн оператор, хүнд машин механизмын засварчин гэсэн дөрвөн чиглэлээр 21 хоногийн хугацаанд онол, симулятор болон техникийн дадлага хийнэ.

legacy:_bukhuu/NewFolder/et1.jpg

Сургалтаа амжилттай дүүргэсэн иргэдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс олгодог, Монгол Улс болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чадамжийн гэрчилгээ” олгох юм.

Мөн сургалтад хамрагдаж буй иргэд болон нөлөөллийн бүсийн багуудын Засаг дарга нарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох хэлтэс, нэгжийн төлөөлөл мэдээлэл өгч, орон нутагтай хамтран хэрэгжүүлж буй ажлууд, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон “Аюулгүй ажиллагаа – Хүн бүрийн оролцоо” аяны талаар танилцуулжээ.

Энэ үеэр оролцогчид Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

legacy:_bukhuu/NewFolder/et3.jpg legacy:_bukhuu/NewFolder/et5.jpg legacy:_bukhuu/NewFolder/et2.jpg