СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй
20

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сэрэмжлүүлэг хүргэж байна. Иргэдийг хүрээлэнгийн зах, мод буттай болон хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулжээ.
Мөн баавгай болон бусад зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хооллохгүй байхыг зөвлөж байна. Амьтан харсан тохиолдолд аюулгүй зайд холдож, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхаарууллаа.



