“Сүү” ХК-ийн урд талын авто замын хөдөлгөөнийг 23:00 цаг хүртэл хаана
10

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “Сүү” ХК-ийн урд талаас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө хаасан. Тус хэсэгт авто замын цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Тус замын доогуур өнгөрсөн долоо, наймдугаар сард ус зайлуулах хоолой угсрах ажил хийсэн. Харин одоо уг ажлын хүрээнд авто замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.



