Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгожээ

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2026/09/NewFolder/ulsiindugaarb.jpg

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 180 хоногоос 365 хоног болгон нэмэгдүүлжээ. Зам, тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна.

Мөн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамжийг 20,000 төгрөгөөс 40,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.