Ю.Цэдэнбалын нэрэмжит 2.8 км гудамж бий болгохоор тогтжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2026/09/tsedenbal.jpg

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит гудамж бий болгох асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцжээ.

Хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11, 15, 17, 18 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан байрлах, “Олимпын гудамж”-наас урагш “Дүнжингаравын зам” хүртэлх 2.8 км гудамжийг “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн нэрлэхээр тогтсон байна.

Шинэ нэршил нь тухайн гудамжны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, мөн оршин суугч иргэд болон хаягжилт, бүртгэл мэдээлэлтэй холбоотой этгээдэд хамаарах юм.

Мөн гудамжны шинэ нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусган шинэчлэхээр болжээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Бал даргын алдаа гээд байгаа асуудлууд нь ч Монгол Улс. Тусгаар тогтнолын хувьд Оноо байсаан!.. Бал даргын босоо хөшөөг Нийслэлд босгох ёстой. Өнөө тэнгэр тулам босоогоороо сүндэрлэж буйгуудаас Бал дарга дутуугүй гавьяатай!

  • Я
    ЯЛ ГАВЬЯ

    ЯЛ ГАВЬЯ ХОЁРЫГ ШҮҮЖ ЧАДДАГҮЙ ЦАГ ДООР ..ЭХ ОРНОО 3 УДАА ОРОСД НЭГТГЭЖ ТУСГААР УЛС БАЙХАА БОЛИХ ...ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ..ҮҮ...ҮНЭЛЖ ЦЭГНЭЖ ЧАДАХГҮЙ ТӨР...ОДОО ЯАЯ ГЭХЭВ...ЦЭРЭНДОРЖ ХЯТАДТАЙ ЦЭДЭНБАЛ ОРОСТОЙ ...НЭГЛХИЙГ ХЭЛЭЖ БАЙСАН ХҮМҮҮСҮҮН ХӨШӨӨ БАЙНА ГЭХЭЭР...ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus