TIMELINE: МАН-ын Генсек Я.Содбаатарын “ХАГАРАЛДААНТАЙ” байр сууриуд

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 10 сек
70
legacy:2026/09/549888.jpg

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд эрх баригч Монгол Ардын намын бүлэг хоёр талцан хуваагдаж, "зодолдсон" болохыг та бид нүдээрээ харлаа. Өнөөдөр ч энэ "зодоон" үргэлжилж буйг ХЗДХ-ийн шинэ сайдын томилгоог танилцуулахад 30-ийн бүлгийнхэн чуулганыг "бойкотлосон" үйл явдал нотлов. Хамгийн сонирхолтой нь, нүднээ илхэн байгаа энэ үйл явцыг үгүйсгэх ганцхан хүн байгаа нь намынх нь Генсек. Угтаа бол намын дотоод эв нэгдлийн асуудалд санаа тавих учиртай албан тушаалтнуудын нэг нь тэр өөрөө. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд хуваагдлын асуудалд түүний байр суурь нь хэдэнтээ өөрчлөгдөв. Зарим үед тэрбээр 30,38-ийн хуваагдал байхгүй гэж гүрийж байсан ч эцэстээ үнэнд гүйцэгдэж, эв нэгдлийг хангах ажилд өөрөө оролцож тодорхой уулзалтуудыг ч гишүүдийн өрөө бүрээр орж хийснээ мэдэгдсэн юм. Тэгвэл өөртэйгээ зөрчилдөн байж хийсээр байсан түүний "хагаралдаантай" байр суурийг TIMELINE болгон хүргэе.

2025.10.14 Манай нам талцаж, хуваагдаагүй. Санал зөрөлдсөн зүйл л бий

2025.10.28 Бүлэг хоёр хуваагдаад байгаа асуудалд эв нэгдлийг хангуулах Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа /Хагарал байгааг хүлээн зөвшөөрөв/

2025.11.15 МАН-ын 68 гишүүний талцал нь намд ирсэн маш том ачаа байлаа /Хагарлаа шийднэ гэв/

2026.06.04 Манай нам одоо 30, 38 гэж хуваагдахаа больсон. Гомдол, тунирхал нь арай гайгүй болсон

2026.06.22 Хагарал, бутралтай юм шиг харагдах, түүнийг дэвэргэх хандлага байгаа болохоос МАН-д ямар нэг хагарал, бутрал байхгүй

2026.09.17 Манай намын бүлэгт 30:38 гэсэн хуваагдал байхгүй

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин16 хоног өмнө

    Монголын түүхэнд гутамшигтайгаар бичигдэх Исмэлүүдийн нэг дээ

  • З
    Зочин17 хоног өмнө

    Хуваагдсан байхад үгүй гээд л гүрийгээд муухай худалч амьтан юм байна даа. Тиймээс ам нь муруйгаад байх шиг байна.

  • З
    Зочин17 хоног өмнө

    Аль арван жилийн өмнө хүн шоолсны хариуд тусгай албанд элсүүлж амьдралийг чинь өөд нь татна гэсэн Даанч худлаа молиго бсан шивдэ

  • З
    Зочин17 хоног өмнө

    Ман-ын зул нь Бөхөх өдөр улам ойртсоор өдөр өдрөөр маш буруу хүмүүс залуусаар бүрдсэн нам болсон гэдгээ харуулсаар АН бүүр цаашаа

  • З
    Зочин17 хоног өмнө

    Шившиг мөрдөстүүд гэдгээ харуулчих шиг боллоо доо мөрдсөн доор хөгийн хүмүүс байдаг гэдгээ харуулсаар АН бол бүүр цаашаа

  • З
    Зочин17 хоног өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин17 хоног өмнө

    ene ergvv shunaliin tulam Namaa samarch bgaa