Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах чуулганд ирээгүй МАН-ын 24 гишүүний 16 нь “30-ийн тал“ байв

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
30
legacy:2026/09/806247961_2150116145914811_1143410660554576891_n.jpg

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох томилгоог танилцуулах чуулганы ирц хүрэхгүй байсаар ажлын цаг дууслаа. Үүнтэй холбоотойгоор чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулахаар болоод байна. Тэгвэл өнөөдрийн чуулганд МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирцээ бүртгүүлжээ. Харин 24 гишүүн ирээгүй ба тэдний 16 нь "30 талынхан" байв. Тэднээс Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй байсан бол Х.Баасанжаргал томилолттой гэх шалтгаанаар ирсэнгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүй буюу тасалсан 14 гишүүн байгаа нь бүгдээрээ "30 талынхан" байв.