С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас нь огцрууллаа
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилох асуудлыг Ерөнхий сайд өнөөдрийн чуулганд танилцууллаа. Ингэснээр түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр албажиж байна.
Ийнхүү С.Амарсайхан сүүлийн хоёр Засгийн газраас дараалж "хөөгдсөн" сайдаар тодроод байна. Сануулахад, Г.Занданшатарын Засгийн газрын үед Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийнхаа эсрэг байр суурь илэрхийлж, ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан үндэслэлээр хөөгдөж байсан юм.



