Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 7 сек
30
legacy:2026/09/moa.jpg
legacy:Temuulen gishuun/moa.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь огцруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналыг өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд дээрх саналыг танилцуулж, УИХ-ын гишүүд шинэ сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа сайдаар томилох захирамжид гарын үсэг зуран, тангараг өргөснөөр томилгоо ийнхүү албажлаа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр

2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд

2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Доржоо18 хоног өмнө

    Энэ залуу зөв зарчимтай сэтгэлтэй хүн. Чаднаа амжилт

  • З
    Зочин18 хоног өмнө

    Богдын бошгод Цөвүүн цагт Дээрэмчин хулгай нар ноён түшмэл болно гэжээ. Энэ хулгайч хуулийн сайд болчихлоо.

  • З
    Зочин18 хоног өмнө

    эцэг нь Ганзориг ш дээ бас л асуудалд орж байсан ашиг сонирхол авилгын асуудалд орооцолддоп байсан санагдаж байна