ЧУУЛГАН: С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг танилцуулах гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон. Гэвч ирц 38 хувьтай байгаа тул хараахан эхлээгүй байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэхээр байна. Түүний дараагаар өнөөдөр өглөө МАН-ын УЗ-өөр дэмжигдсэн ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлаар Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох ба шинээр томилогдож буй сайд тангараг өргөнө.
Түүнээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/



