Дархан-Уулын МАН-ын хорооны даргаар Б.Азжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах санал гаргажээ
10
Дархан-Уулын МАН-ын даргаар Б.Азжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах санал гаргав Дархан-Уул аймгийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, аймгийн намын хорооны даргын асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс одоо тус аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй Б.Азжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах санал гаргажээ.
Хурлаар уг саналыг хэлэлцэж, аймгийн МАН-ын хорооны даргын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. Б.Азжаргал нь 2024 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар улиран сонгогдсон бөгөөд тухайн үеийн ИТХ-ын 40 төлөөлөгчийн 21 нь түүнийг дэмжиж байжээ.



