Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд Н.Учрал “Г.Тэмүүлэн гурван парламентад сонгогдон ажилласан туршлагатай тул томилсон нь зөв“ гэж хэлсэн
Улс төрTurbatУнших: 1 мин
00

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжжээ.
Ингэхдээ Ерөнхий сайд Н.Учрал "Гурван удаа парламентад сонгогдсон ч сайд хийгээгүй нь ганц Г.Тэмүүлэн байна. Энэ нь зарчмынхаа хувьд томилогдох нь зөв. Мөн АБГББХ-ны даргын албыг 3 жил гаруй хашчихлаа. Тиймээс зайлшгүй зөв сонголт юм" гэж онцолжээ.
Сануулахад, Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханг өчигдөр харьяа агентлагуудынх нь зарим дарга нартай хамт чөлөөлсөн юм.



