ХЗДХ-ийн сайдад Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн нар яригдаж байна
Улс төрTurbatУнших: 1 мин
20

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханг өчигдөр харьяа агентлагуудынх нь зарим дарга нартай хамт чөлөөлсөн юм.
Танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.



