Х.Нямбаатар: Н.Учрал аа, эдийн засаг элгээрээ хэвтэж, ААН-үүд чинь модоо барьж байна
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
20

Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхий сайдад хандан сошиал хуудсаараа үг дайв. Тэрбээр "Эрхэм Ерөнхий сайд Н.Учралд хэлэхэд урьдах ажлаа хийгээч ээ. Эдийн засаг элгээрээ хэвтчхээд байна. Аж ахуйн нэгжүүд чинь модоо барьж байна. Ам ажил чинь байнга зөрнө. Эрдэнэс таван толгой дээр ямар томилгоонууд хийгээд яаж байгааг чинь түмэн ярьж байна лээ шүү. Аман дээрээ олон улсын нээлттэй компани болгоно би ард түмнийхээ талд бла бла. IPO гаргахаар царайны хүмүүс та томилоогүй бналээ. Олон улсын аудит оруулаагүй байна лээ. Бүтэхгүй ээ. Нохдоороо намын нөхдөө уруулдаг дайруулдаг ажлаасаа түр хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий л дээ" гэв.



