ЗГ: Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх хөрөнгийг гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
20
legacy:UchraliinZASAG/22.png

Засгийн газрын хуралдаан тов ёсоор 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэж байна.Үүнд:

-“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардал/

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн дарга, маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх /

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэж байна.