Т.Оюутболд: ХЗДХ-ийн сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ нотлохгүй бол уучлалт гуйлгахаар шүүхэд хандана

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 5 сек
110
legacy:oyutbold/oyutbold.png

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, хурлаараа Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболдыг "Ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг, уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг" хэмээсэн.

Тэгвэл уг мэдээллийн хариуд хурандаа Б.Оюутболд "Төрийн энэ хариуцлагатай албанд 30-аад жил шатлан дэвшиж /салбарын 9 сайдтай/ ажиллахдаа төрийн алба хаагчийн ёс зүй, дүрмээ мөрдлөг болгон аливаа хардлага, гүтгэлэгт тайлбар хийлгүй ирсэн.

Гэтэл салбарын сайд зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан миний нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээж байгаад “Гайхшрал” төрлөө.

Тухайн мэдээлэлд дурьдсан асуудал /алтны уурхайтай, хууль бус хөрөнгө, орлого гэх мэт/ -ыг өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Авилгатай тэмцэх газраар шалгуулан холбогдолгүй болох нь тогтоогдсон.

Энэ талаар зориуд сошиалд мэдээлэл түгээсэн иргэн /сайт/-ыг шүүхэд гомдол гарган, миний талд уучлалт гуйлгах шийдвэр ч гарсан.

Иймд 2026.09.15-ны өдөр Хууль зүйн салбарын сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ шалгуулан, нотолж чадахгүй бол би өөрийн нэр төрөө сэргээлгэн, тухайн мэдээлэл түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэн уучлалт гуйлгахаар Шүүхэд нэхэмжлэл гаргах болно.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчийн албаны эрх ашиг, гэр бүл, нэр төрийг нь хуулиар хамгаалахаар Төрийн албаны хуулинд хуульчилсан байдаг" гэжээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хууль хяналтынхан юу гэж хуулийнхан аа хэрэгтэй оруулахыг хүсхэв дээ.Мянга шалгаад үнэн байсан ч цэвэр л гэдэг байх шүү.Бас но той хурандаа шив.

  • З
    Зочин

    Хурандаагийн мөрдөс зүүчихээд хулгай хийж явдаг хог минь холд..

  • З
    Зочин

    Хөрөнгөжсөн хурандаа л байлгүй дээ чааваас

  • З
    Зочин

    Оюутболдыг Баянхонгорын цагдаагийн дарга байхад Баянхонгорын алтны уурхайнууд татвар өгдөг байсан тухай Баянхонгорынхон бүгд мэднэ дээ. Тэрнийг нь нотлоод шүгэл үлээгээд гараад ирнэ гэж даанч байхгүй л байхдаа.

  • З
    Зочин

    Huuli zuin sain yag unenig olj hsn blgui de tsagda bol shunaltsn bjde haramsaltai bna.!!!

  • З
    Зочин

    Uuruu bas shalguulchih da ta nar bol davarsan bna shivshig yumaa neere.!!!

  • З
    Зочин

    Даварцан бна шд муу цагдаа нар

  • И
    иргэн

    үнэн оюут баянхонгорт алтны уурхайтай

  • З
    Зочин

    Цагдаа цагийн найз гэж та нар хэзээ тэгэж ариухан болчихсон юм хаа сайгүй л дарамталж тэтгэвэрт гарчихаад энд тэндийнхийн орон тоон дээр очиж дарамталж сууна энэ худлаа юу

  • З
    Зочин

    Амарсайхан хавьтсан болгоноо харддаг, боорлодог зуудаг нохой юм биш үү

  • Х
    хүннү

    Хууль зүйн сайд худлаа хэлээгүй байх аа. Ер нь монгол болж байгаа хууль бус үйлдлийн ард “хурандаанар” байдаг тухай аль эртнээс яригдаж эхэлсэн. Уулын амыг бүхэлд нь хашаалдаг хүмүүс чинь “ хурандаа нар” биз дээ. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаам суух вэ дээ” үг үнэн байх шүү.