Б.Булнай: “Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ” гэж сүрдүүлсэн

 Хууль эрх зүй
OtgonbayarS
Унших: 1 мин 33 сек
190
legacy:2026/09/bulnaih.jpg

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр удган Б.Булнай ХЗДХЯ-ны гадна ирж, өөрт нь холбогдуулан явуулж буй шалгалт, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хүний нэр, ус дурдаагүй, эмэгтэйчүүдийн эрх болон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ирсэн гэдгээ мэдэгдэв. Мөн бодит кейсүүдээс сэдэвлэсэн 400 гаруй нийтлэл, мэдээллийг цахим орчинд нийтэлсэн бөгөөд дагавар охинтой ээжүүдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилготой байсан гэж тайлбарлалаа.

Б.Булнайгийн хэлснээр энэ сарын 13-ны 16:00 цагт түүнийг Дашцэрэн гэх хүнтэй уулзуулахад “Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ, тохиролцъё” хэмээн сүрдүүлсэн байна. “Махны машин” гэх үг ямар учиртайг тодруулахад тухайн хүн “Манай эзний хүсэл” гэж хариулсан бөгөөд эзэн нь хэн болохыг асуухад С.Амарсайхан сайдыг нэрлэсэн хэмээн ярив.

Мөн уг уулзалтаас гарснаас нь хойш 10 минут ч болоогүй байхад түүн рүү дахин залгаж, байгаа газарт нь очсон гэж мэдэгдэв. Үүнтэй холбоотой камерын бичлэгийг ТЕГ-т эх хувиар нь өгсөн гэдгээ Б.Булнай хэллээ.

Түүнчлэн Хөвсгөлд амарч байх үед нь С.Амарсайханы гомдлоор шөнийн цагаар байцаалт авсан, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр гар утсанд нь нэгжлэг хийж, Viber болон чат мэдээллийг үзсэн гэх гомдлыг гаргав. Б.Булнай мөн 74-16 УНК улсын дугаартай автомашин өөрийг нь байнга дагаж мөрдөж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд автомашиныг зогсоож асуухад “Ажлаа хийж байна, мөрдөн байцаагчаасаа асуу” гэсэн хариулт авсан хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр мөрдөн байцаагч нь “шалгалтын ажиллагаа явж байна”, харин хяналтын прокурор нь “дээрээс өгсөн үүрэг” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дарга түүн рүү залгаж, “Бичлэгээ устгахгүй бол ялын зүйл анги нэмнэ” гэж сүрдүүлсэн гэх мэдээллийг өглөө. Б.Булнай дээрх үйлдлүүдийг өөрийн эрх зөрчигдөж байгаа хэлбэр гэж үзэж, С.Амарсайхан сайдтай нүүр тулан уулзаж, өөрт нь тавьж буй асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ишш чаваас ичих зовхооо мартсан мөнгө эрх албан тушааал алдар нэр хөөсөн хулгааач луйварчин шуналын бузруудч цуглуулсан хөрөнгөөө орхиодл буцдаг хорвоо ертөнцшдэээ бурхан шудрага хууль хиижэээ баян ядууугүй заылдаг жоохон буянлаг амь зогоогоосой

  • З
    Зочин

    Ер нь хэн хэнтэйгээ сууна хэний хүүхэд гаргах нь хэнд хамаатай юм !!!!

  • З
    Зочин

    Ичихгүй ярьж байдаг шүү.Хулхи удган төрийн,цагдаа шүүхийн,бараг л тагнуулын ажилд оролцож ,зааж,зааварладаг болсон ямар гээчийн цөвүүн цаг вэ

  • З
    Зочин

    Ямар юмны буян хийх үү . Хор хутгаад хооронд нь алалцуулаад явдаг хүн бн.

  • И
    Иргэн

    НҮГЭЛТЭН. НҮГЭЛ нь нүдээрээ гарна .БУЗАР юм хийж байна ХАРААЛ ХИЙНЭ ГЭЖ АЙЛГАНА .

  • З
    Зочин

    Энэ хүн ямар ч л байсан олонд буян хийгээд явж бгаа хүн байх шүү. Элдвээр бичих хэрэггүй байхаа.

  • З
    Зочин

    Ulun zelmen dutuugiin complex ego tultsan huduunii medrelvvd

  • З
    Зочин

    T1 gichii eniig ee medej bsan bailgvi dee. Huurtsun huduunji mulguunuud uls oron samarch duusgalaa.

  • З
    Зочин

    Хууль зүйн сайд байж яагаад үзэл бодлоо гэмгүй илэрхийлж байхад хүнийг ингэж шантаажилж бгаа юм бэ.Шууд хүч хэрэглээд муухай юм.

  • Z
    Zochin

    Yum asuuya end yag yuu blood bgam bee?

  • Z
    Zochin

    Чухам л удган гээд онгирч байхаар ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарсан дээр биз... Хэн нэгний зовлонгоор зоолдог ариун үйлстэн гэж хаана ч байдаггүй.

  • З
    Зочин

    Turin undur alban tushaaltanguud ingej buu ,udgan,uzmerch gsn humuustei zuuraldha bolimoor yumaa .Iim humuusin zabgand orj ner turuu gutaah gejde.!!Ene emegteid hatuu hatiutslaga toots denduu es zuigui buduuleg bna shuu arsi denduu davarch bna .!!!😡

  • А
    Ариунаа

    Энэ эмэгтэй Анхнаасаа С. Амарсайхан гэж нэр дурьдалгүй төрийн өндөр албан тушаалтан дагавар охиноо жирэмсэн болгосон эхнэр нь сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэж байсагдаа.хэн нь Амарсаыхан гээд алгөөл явчивдаа

    • О
      Од

      Харинтийн бүр гайхаад бна

  • З
    Зочин

    энэ эмэгтэй хэн ч байж болох боловч монголын төр ялангуяа хууль хяналтын байгууллага улс төрчдийн дохиураар ажилладаг махны машин болсон юм байна. хүмүүс амар тайван байх аргагүй 37 оны ногоон малгайтнуудын үе сэргэсэн бололтой

  • Ш
    Шаа

    Энэ бол юу ч гэж шааж мэдэх балай авгай юм шигэ. Олон Тендэр авчаад иймхэн гэж шааж байдаг

  • З
    Зочин

    Элдэв авгай нар их гэрч болж жүжиглэдэг боллоо. Мөнгө л ийм болгох юмаа. Хүн чанараа алдах ийм үнэгүй юм уу

  • З
    З

    Удган гэгч нэр зүйсэн,хүн мунхруулж мөнгө саасан мэдрэл юмнууд яаж ч худлаа хуцаж чадна шүү .хүний зовлонгоор жаргаж мөнгө олдог л нөхдүүд шүү дээ

  • З
    Зочин

    Солиот авгай