Нийслэл болон орон нутагт “Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/09/bfg.jpg
legacy:Damdinnyam/bfg.jpg

Залилах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй сэжигтэй этгээдийг баривчиллаа. Тодруулбал, фэйсбүүк цахим сүлжээнд "Тавилга зарна" гэх хуурамч зар байршуулж, иргэдтэй утсаар холбогдон өөрийгөө байгууллагын төлөөлөгч мэтээр ойлгуулан урьдчилгаа төлбөр авч залилах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй 29 настай эмэгтэйг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна. Урьдчилсан байдлаар тухайн этгээд нь Хан-Уул, Багануур, Чингэлтэй дүүрэг болон Дархан-Уул аймагт гарсан ижил төрлийн залилах гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй банкны 10 дансанд барилт хийж, шалгалт явуулж байгаа аж.