ТОДРУУЛГА: Хогийн сав дангаараа 56 сая төгрөг биш. 5 тоннын сав, суурилуулах үнэ бүгд багтсан дүн

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 34 сек
110
legacy:chingeltei/hoginsav/5.jpg

Өнөөдөр цахим орчинд 1 хогийн савыг 56 сая төгрөгөөр тавьж байна гэх мэдээлэл цацагдаж, үүнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл ямар учиртай хогийн сав суурилуулсан талаар Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянгаас тодрууллаа.

-Ямар учиртай хогийн сав 56 сая төгрөгөөр байршуулчихав?

-Иргэд хуучин ил задгай хогийн бункер хэрэглэж байсан. Тэр нь дүүрээд, хог нь хийсэх, үнэр танар гарах, орчноо бохирдуулах гээд маш олон сөрөг үр дагавар байсан. Тиймээс ухаалаг хогийн сав гэх шийдлийг бид хэрэглээндээ нэвтрүүлээд явж байна. Энэ хогийн саванд энэ хавийн 10 гаруй оршин суугч, чипээ уншуулаад хогоо хаях боломжтой болж байна. Чипээ уншуулаад хогоо хийснээр хог нь доошоо шууд 5 тоннын хог хаягдлын чингэлэг рүү орно. Өөрөөр хэлбэл, энэ хогийн сав нь доороо 5 орчим тоннын багтаамжтай гэсэн юм. Ингээд хог нь дүүрэхээрээ шууд цаашаа автоматаар мэдээлэл дамжуулж, хогийн ажилчид ирээд хогоо аваад явна. Ер нь хогийн сав цахимжсан гэсэн үг.

legacy:chingeltei/hoginsav/3.jpg

-Нэгж үнэ нь 56 сая төгрөг гэж үнэн үү. Үүнийг дотооддоо хийж байгаа юу. Импортоор оруулж ирсэн үү?

-Иргэд нэг жижигхэн дөрвөлжин хогийн сав 56 сая төгрөг гэж хараад байна. Тийм биш. Газрын түвшин руу 5 тоннын чингэлгээ суурилуулна. Эргэн тойрны тохижилт, техник төхөөрөмж, ажиллах хүч зэрэг маш олон зардал шингэсэн байгаа. Иргэд энэ ухаалаг хогийн савны хэрэглээнд маш дуртай байгаа. Тиймээс ч иргэдийн зүгээс манай байрны гадаа суурилуулж өгөөч гэх хүсэлтүүд ч ирж байна. Санал хүсэлтийн дагуу үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байна.

-ТҮК-ийн ажилчид гараараа хог ачихгүй байх боломжтой юу?

legacy:chingeltei/hoginsav/2.jpg

-Тийм. Газар доорх чингэлгээ өргөөд л хогоо авчихна. Тэгэхээр ТҮК-ийн ажилчид гараараараа хог ачих шаардлагагүй. Энэ нь эрүүл ахуйд нь ч эерэгээр нөлөөлнө.

-Цаашдаа хэчнээн хороонд суурилуулах вэ?

-2024 оноос хойш үе шаттайгаар тухайн жилийнхээ төсөв, боломжид суурилуулаад явж л байна.

legacy:chingeltei/hoginsav/4.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баяраа26 хоног өмнө

    Хогоо орондоо хаядаг оркууд ухаалаг юмтай харьцаж чадах уу? Эхлээд хогийг нь чөлөөтэй саадгүй хаяулж сургаж,ухамсарлуулсаны дараа болно ! Уул нь наадах үнэ чинь арай их бна тэгснээс хогийг нь хаяж өгдөг робот авсан нь хямд тусна!

  • З
    Зочин26 хоног өмнө

    Гадаад орны соёлтой хогийн савыг амьдралд нэвтрүүлж байгаа хамт олонд талархаж байнаа.

  • И
    Иргэн26 хоног өмнө

    15 сая хангалттай шүү. Хулгайчаа

  • З
    Зочин26 хоног өмнө

    Ха ха аргагүй ш дээ. Төр яаж зүгээр байхав

  • Б
    Болороо26 хоног өмнө

    Иргэд өөрсдөө болон үр хүүхдүүдээ эх орныхоо, гудамж талбай болон нийтийн эд хөрөнгөө сүйтгэх биш хайрлан хамгаалмаар бна.

  • G
    Ganbaatar26 хоног өмнө

    Ereend 5000yuan buyu 2,6say shu bohir zavaan avilgach hulgaichuudaa

  • 5
    57 сая аа26 хоног өмнө

    57 сая бүхэл бүтэн хашаа аваад тэндээ ангилаад тавина. Хотын А цэгт талбай эргэн тойронд бж болно. Бусад газар бол хоцрогдсон.

  • И
    И26 хоног өмнө

    Хогийн саваар хүртэл бизнес хийнэ.өөрсдөө хогийн савнууд!

  • З
    Зочин26 хоног өмнө

    Тэр хавиар явж байгаад хогоо хаях бол чипгүй хүн гадна нь хаяад явах нь ээ.

  • З
    Зочин26 хоног өмнө

    Хаанаас судлаж хийсэн вм болдоо

  • З
    Зочин26 хоног өмнө

    Хэ хотын дарга даамлуудын тархийг гайгүй сайн угааж шаардлагагүй зүйлээр боломжийн ашиг хийж авдаг нь бас байгаа байгаа дарга даамлууд нь ч хувь бизнeс ажлаа хавчуулдаг биз