АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа тул хангамж тогтворжсон
Эдийн засагTurbatУнших: 1 мин
00

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шатахуун хомсдож, иргэд шөнөжин дугаарлаж байж бензин авах нөхцөл байдалтай тулсан. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан АҮЭБЯ-ны шуурхай штаб өдөр бүр шатахууны мэдээллийг өгч байгаа юм. Энэ дагуу өнөөдөр ч мэдээлэл хийлээ. Ингэхдээ "Шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа тул хангамж тогтворжсон" гэх мэдээллийг онцолсон юм.


