ПРОКУРОР: Хүүхэд хүчиндсэн гэх хэргийг хаасан шийдвэрийг дүүргийн Ерөнхий прокурор хянаж байна
Хууль эрх зүй
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
20

Олон нийтийн цахим сүлжээнд “Прокурорын байгууллага хууль зөрчиж, хүүхэд хүчиндсэн хэргийг хаажээ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу прокурорын байгууллагаас тодруулахад "Тус хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хааж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны прокурор хуульд заавал хянахаар заасны дагуу дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор шийдвэрийг хянаж байна" гэв.



