Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа: Талийгаач охины ар гэрт байрны урьдчилгаа болох 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин
10
legacy:hovd aimag/769957386_3907721766203613_98490985312739956_n.jpg

Ховд аймгийн Буянт суманд хөрш айлынхаа тарвас хураалтад туслахаар явсан 10 настай А охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, хөрш айлын нь хүмүүс түүнийг хөнөөгөөд тарвасныхаа талбайд булсан байдаг. Хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Харин Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа талийгаач охины ар гэрт байрны урьдчилгаа болох 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон тухай Ховд.мн сайтад мэдээлжээ. Ингэхдээ уг асуудлыг энэ сарын сүүлээр болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж төсвийг нь батлах аж.

Талийгаач охины хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Охины ар гэрийнхэн ч мөн хот руу шилжин суурьших хүсэлтэй байгаа аж.