Талийгаач 10 настай охины хэргийг нийслэлд шалгаж буй тул ар гэрийнхнийг хүйтний улирал дуустал түрээсийн байраар хангахаар болжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:aav.JPG

Ховд аймгийн Буянт сумын нутагт энэ сарын 1-нд 10 настай охин хөрш айлынхаа тарвас хураах ажилд туслахаар яваад сураггүй болж, эрэн хайх ажиллагааг явуулсан. Харамсалтай нь хөрш айлынх нь эрэгтэй трактор жолоодох үедээ мөргөж амийг нь хөнөөгөөд улмаар галдан шатааж, цогцсыг нь булсан гэдгээ хүлээн зөвшөөрч цагдаад цогцос нуусан газраа зааж өгсөн байдаг.

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Улаанбаатар хотод үргэлжилж буйтай холбоотойгоор 10 настай хохирогч охины ар гэрийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн юм. Эл хүсэлтийн дагуу нийслэлийн захиргаанаас талийгаач охины ар гэрийнхнийг хүйтний улирал дуустал түрээсийн байраар хангахаар болжээ.

Энэ талаар хуульч Р.Булгамаа “Хүйтний улирал дуустал түр суурьших түрээсийн байранд хотын захиргаанаас оруулахаар боллоо. Бид хотын захиргаанаас гараад явж байна. Маргааш өглөө түрээсийн байрандаа орно” гэв.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өөрсдийн буруугаас үр хүүхдээ хайхрахгүй явснаас болоод ийм харамсалтай хэрэг гарсныг ойлгох ч ухаангүй. Тэгснээ албатай юмшиг орон байр, хандив тусламж хүсээд. Ийм арчаагүй хүний өмнөөс амьдарч байгаа юмшиг эцэг эх байх гэж дээ.

  • З
    Зочин

    Яллагдагч тал мөнгөтэй хүмүүс тэднээс хахууль аваад сунжруулаад байгаа юм бна л даа.

  • З
    Зочин

    Илэрхий ийм хэргийг удаашруулж хүмүүст чирэгдэл учруулж яадаг байнаа.Ойлгохгүй юм.

  • С
    Саналбат

    Шүүх яахаараа ийм асуудлыг чирэгдүүлж, хотод авчирч шийддэг байна аа. Тийм чадваргүй мэдлэггүй хүмүүс байдаг юм уу.

  • З
    Зочин

    Good

  • З
    Зочин

    Ядарсан ч гэсэн ар гэрийнхэн нь амьдралтай хүмүүс шүү дээ яах гэж хотод тэгээд хүйтний улирал хүртэл удааж улс даяар зарлажэргүүтээд байгаа юм.Хүний зовлон гунигаар улсаараа тоглохоо боль Ойлгомжтой асуудлыг бусдыг чирэгдүүлэлгүй хурдан шуурхай бөгөөд шударга шийдэж сур