С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин
110
legacy:molor-erdene/BD5B5A35685645359D473B23CAE4235C1.jpg

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу өчигдөр ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг. Саатуулах цаг дууссан тул шүүхэд ирүүлсэн цагдан хорих эсэх саналыг өнөөдөр 13.00 цагт хэлэлцжээ. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Түүнийг ЭХТА-ийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах,

1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сануулахад, С.Молор-Эрдэнэ нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан байдаг.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол иргэн1 сар өмнө

    Хэн дуртай нь амныхаа зоргоор доромжилж болдог улс биш гэж харуулах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, тусгаар улсын хар хайрцагны бодлог гээд наад зах нь байх ёстой. Ард түмний эсрэг хагалан бутаргах, доромжлох, гүтгэх ...үйл ажилгаа явуулсан тэр хасаг хүмүүс, тэр япон авгай нарыг онлайн сүлжээ ашиглах, яриа хийх, үг хэлэхийг хорих хэрэгтэй. Ардчилал нэрээр яаж ч дураараа дургиж болно гэсэн энэ солиорлыг зогсоох хэрэгтэй

  • А
    Ард1 сар өмнө

    Сонгууль дөхөөд эрүү үүсгээд хар толбо нааж орхиж бгаан биз дээ

  • З
    Зочин1 сар өмнө

    зөв

  • З
    Зочин1 сар өмнө

    Багадаж байна 20 жил өг

  • Т
    Т1 сар өмнө

    Хохь нь дээ, дааганаас биш дарвагараас болж үхдэг гэж!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Иим мэдрэл солиотой лалрууд том дарганцар болуул жинхэн солиорох байлгүй

  • З
    Зочин1 сар өмнө

    энэ хамрынх нь үзүүр унжаад хасаг аа хасаг яг хасаг гаралтай хүндээ

  • У
    Уншигч1 сар өмнө

    Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэхээр л барьчвуу даа анзаан

  • З
    Зочин1 сар өмнө

    Сонирхолтой түүх юмаа. Урд нь таг байсан гэнэт л оволзоод ирдэг. Таньдаг технологи уу

  • З
    Зочин1 сар өмнө

    Нөгөө даравгар авгайг бас тэр л зүй бус нэвтрүүлэг хийж цацсан

  • З
    Зочин1 сар өмнө

    tomoko avga mongoliin esreg ix um yaidag. adilxan barivchlax xeregtei