М.Санжаадорж: Оны эцэст 115 сая орчим тонн нүүрс экспортлохоор байна
20

Засгийн газраас өргөн бариад буй төсвийн тодотголын талаар Сангийн яамны ТНБД М.Санжаадорж мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр экспортын нөхцөл байдалтай холбоотойгоор "Бид 90 сая тонн нүүрс экспортлохоор зорилт тавьсан. Гүйцэтгэлээс харвал сард дунджаар 10 сая тонн нүүрс экспортолж байна. Өөрөөр хэлбэл, оны эцэст 115 сая орчим тонн нүүрс экспортлохоор байна. Бидний тооцоолж байсан хэмжээнээс өндөр байхаар байна. Гэхдээ үнийн хувьд оны эцэстр бага зэргийн өсөлттэй байж чадвал өсөлттэй байж чадна. Уул уурхайн орлогын хувьд ямар нэгэн эрсдэл хүлээхгүй" гэлээ.




