Н.Шинэцэцэг: Өдөр бүр миний хувьд сүүлчийн өдөр

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин 8 сек
70
legacy:shinetsetseghohirogch/790385784_1384690896395955_6009199855277119565_n.jpg

СУИС-д сурч байхдаа бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсон гэх Н.Шинэцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Улмаар хэргийг прокурорын байгууллагад буцаасан байдаг.

Харин хохирогч Н.Шинэцэцэг “Би хэзээ үхэхээ мэдэхгүй. Өдөр бүр миний хувьд сүүлчийн өдөр.

Тэд буюу тэр бузар ангийнхан гэмт хэргээ хууль бусаар, улаан цагаандаа гарч хаацайлж байгаа.

2011.12 сард Баянбүрдэд байрлах Чикаго клубт болсон СУИС-СИС сургуулийн хэмжээний шинэ жилээр би ангийн олон арван яргачдын гарт амьдаараа сэглүүлсэн. Би анх цагдаад 2020 онд мэдүүлэг өгөхдөө шинэ жил 2011.12.20-25 үеэр болсон байх ёстой гэж мэдүүлсэн ба! Тухайн үеийн мөрдөгч Бат... 2021 онд шинэ жил болсон өдрийг 2011.12.24 (хагас сайн өдөр) гэж олж тогтоосон байсан.

Энэ жил 2026 онд ангийн 9н гаж донтны нэг Намжим ороолон мэдүүлэг өгөхдөө шинэ жил болсон өдрийг 2011.12.19 (нэг дэх өдөр) гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг үнэн гэж прокурор үзсэн. Энэ асуудлыг дахин тодруулахаар шинэ жил болсон өдрийг олж тогтоолгохоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорын шатанд хэргийг буцаагаад байгаа.

Худал мэдүүлэг өгсөн Намжим ороолон сэжигтнээр татагдаж байцаалтаа өгөх ёстой.

Сүүлд нүүрийг нь дараагүй охидын зураг дунд байгаа гялалзсан цагаан палажтай зогсож байгаа нь би. Тэр бузар өдөр хэрэгт өртөхөөс хэдхэн цагийн өмнөх зураг. Ангийн яргачдаас 2020 онд яаж ч асуугаад олж чадаагүй зургийг сая л олж авлаа” гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • �
    🙄1 сар өмнө

    Хохирогч гэх ч гэх шиг🤬энэ мэдээг нийтэлсэн хүнд өөрт нь ёс суртахуун алга

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ тэнэг тэр үёд өгөхгүй яасан хадэн арван жил болгочихоод одоо үхэхээ ярьдаг тэнэг таар шуудай өөрөө буруугаа өөрөөсөө хай

    • З
      Зочин1 сар өмнө

      Хүнии сэтгэлиин шаналалыг ойлгохгүй чи өөрөө тэнэг мал..

  • З
    Зочин1 сар өмнө

    Оролцсон бүх хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй бүлэг хэргээр шийтгэх хэрэгтэй. Хүний биед зөвшөөрөлгүй халдсан хүмүүст хууль яаж үйлчилдгийг харуулах цаг нь болсон. Ял, шийтгэлийг чангалах хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй гэдгийг харуулах цаг нь болсон. Энэ эмэгтэй хүн болж төрөөд ийм хэцүү амьдралыг туулах ёсгүй.

  • З
    Зочин1 сар өмнө

    Хасагууд монгол охидыг бүлэглэж хүчиндээд хадаар цохиж алаад л явдаг байсан баян өлгий аймгаар шагнуулсан байдгын одоо Ховд увсыг ч идэж байна

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ улсад хууль байхгүй хүн байхгүй ирэд бхйхгүй . Зөвхөн эргүү мал шиг боолууд тэднийг малладаг урвагч алуурчин хулайч луйварчин эзэд л байна.

  • З
    Зочин1 сар өмнө

    Бүлэглэж хүчин үйлдсэн нөхдүүдийг шударгаар, чанга, хатуу шийтгэх хэрэгтэй!!!