Хүчингийн хэрэгт холбогдсон Э нарын гурван этгээдийн хэргийг прокурорт буцаажээ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин
80
legacy:shuuh.jpg

Хүчингийн хэрэгт холбогдсон Ш, С, Э нарт холбогдох хэргийг өнөөдөр хаалттай хэлэлцлээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүж байгаа юм.

Улмаар шүүхээс хуралдаанд оролцсон оролцогч нараас гаргасан хүсэлт, тайлбар, дүгнэлт болон хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтаар хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэх үндэслэлүүд тогтоогдсон гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан нотлох баримтууд шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар хүсэлтүүдэд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, түүнчлэн нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргээс М-д холбогдох хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдсон аж.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Яахаараа хэрэг хийсэн хүмүүсийн зургийг нууцлаад хохирсон хүний зураг ил байх ёстой юм.урлагийн нэр бузарласан хунгуудын зургийг тавиач. Ер нь урлаг ынхан уяхан сэтгэлтэй сулхан бөгстэй гэдэг хэлц үг үнэн шүү

  • З
    Зочин1 сар өмнө

    Шүүхийнхэн яадгийм авилгаа л аваа биз ялзарч гүйцсэн газар ш дээ

  • З
    Зүч1 сар өмнө

    Энэ хэргийг баримтжуулах гэдэг нь зүгээр арга саам вм бишүү бүх болсон явдалаа бүгд мэдэж бгаашдээ шууд л хохиролыг барагдуулж яллах хэрэгтэй олон жил хөөрхий бүсгүй сэтгэл санааны зовлон эдлэж бугшиж явсан бна тэр эрчүүд нь ч бүр хогын гарууд бсн бна өгдөг ял хийсэн хэрэг нь бна яллах хэрэгиэй

  • З
    Зочин1 сар өмнө

    сайхан мэдээнүүд бнм

  • Н
    Наахүү1 сар өмнө

    Хууль бол хууль хөөн хэлэлцэх дууссан бол дууссан

  • Т
    тапор1 сар өмнө

    ер нь шүүхээр заавал оруулаж хэргийн хөөн хэлцэх хугцаа бусад сургамж болгох зорилгоор ял өгч .хохирогчид сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлж .шүүгдэгч нарт давхар эдийн засгийн хохирол учруулж. бага хэмжээний хугацаатай 3-4 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх зүйтэй.

  • З
    Зочин1 сар өмнө

    Өмгөөлөгч нар шүүхийн шатанд мөрдөх үндэслэл, шалгуулах нотлох баримт гаргадаг нь цаг хожих, гадагш зугатах, ял завших л арга. Ганц эмэгтэй 7 залуугийн эсрэг баримт гаргах нь гомдол, харуусал, шударга ёс, эр зоригийн илэрхийлэл.

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud