,

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:BOH/785600669_1371404727869813_5937297604280503369_n1.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар ирүүлсэн хүсэлтүүдийг хүлээн авч ажилласан. Улмаар эхний шатны сонгон шалгаруулалтын үр дүнд хоёр аж ахуйн нэгж хураангуй жагсаалтад үлдээд байгаа юм. Сонгон шалгаруулалтын эцсийн шатны үйл явцыг ирэх аравдугаар сард дуусгаж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангана.

Ингэснээр энэ ондоо багтаан гэрээ хэлцлүүдийг эцэслэж, гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улс гангийн хэрэглээнийхээ дийлэнх хувийг өнөөдөр гадаадын зах зээлээс хангаж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд жилд ойролцоогоор 700 мянган тонн гангийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна цаашид экспортод чиглэсэн гангийн үйлдвэрлэл бий болгох зорилтыг хэрэгжүүлж байгаа юм.

Шинээр байгуулах гангийн үйлдвэрийн эхний шатны хүчин чадлыг жилд дунджаар нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолж байгаа. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох зорилт тавьж байгаа.