“Улаанбаатар трамвай“ төслийн захирлаар Б.Дэчиннямбууг, “Улаанбаатар метро” төслийн захирлаар Б.Содбаатарыг томилжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2026/08/578.jpg

Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж, улмаар зургаадугаар сард үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байдаг. Тэгвэл нийслэлийн төслүүд дээрх удирдлагын бүтцэд хоёр ч томилгоо хийгджээ. Тодруулбал, Т.Мөнхдалайн ажиллаж байсан "Улаанбаатар метро" төслийн захирлаар Б.Содбаатарыг томилжээ. Харин “Улаанбаатар трамвай" төслийн захирлаар Б.Дэчиннямбууг томилсон байна.

Б.Содбаатарын хувьд “Улаанбаатар трамвай” төслийн ахлах инженерээр ажиллаж байсан нэгэн бол Б.Дэчиннямбуугийн хувьд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан ба Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үхсэн нохойн баас

  • И
    Иргэн

    Трамвай нийтийн тээвэрд ашиглагдаж байгаа боловч ямарч хот шинээр ашиглахаа больж байгаа хуучирсан технологи, техник болчихсоныг манай төрийн албан хаагчид ойлгоод өгдөг болоосой!

  • З
    Зочин

    Хэзээч хийгдэхгүй ажлын захирал цалин мөнгөний гарз..