Бүлэглэн хүн хулгайлж, гар утсыг дээрэмдэж зодсон этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:Niisleliin prokuror/283487809_551352806436485_8027965743404492906_n.jpg

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Б.Б, М.Д, Б.Т нар нь бүлэглэн нэр бүхий хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж авч явж, хүн хулгайлсан мөн Б.Б нь хохирогчийн гар утсыг дээрэмдэж, 180 мянган төгрөгийг хохирол учруулсан, бие махбодид нь халдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэг. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүн хулгайлах), 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Заналхийлэх), 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Дээрэмдэх), 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.