Ц.Сандаг-Очир: АЗХ болон түншүүд газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 33 сек
70
legacy:2026/08/2022.jpg

НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилсээр байна. Өчигдөр санхүүжилтийн өдөр албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилттэй холбоотой мэдээллийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ. Тэрбээр "Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилж, дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх шийдвэрүүдийг хэлэлцэж байна.

COP17-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын манлайлан дэвшүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangelands Flagship Initiative)-ыг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэх хөрөнгө оруулалтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мэдлэг, хөрөнгө оруулалт, институцийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжинэ.

Бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргах Монгол Улсын санаачилга бодит хөрөнгө оруулалттай холбогдож эхэлж байна.

Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Энэ нь бэлчээр, газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилт, биологийн олон янз байдал болон хөрөнгө оруулалтын асуудал болгон авч үзэх олон улсын чиг хандлагыг улам бататгаж байна.

Монгол Улс 2023 оноос Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг олон улсын түвшинд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, UNCCD болон түнш байгууллагуудтай хамтран бэлтгэсний үр дүнд COP17-ын үеэр дэлхийн хэмжээнд эхлүүлж буй нь энэ удаагийн хурлын Монгол Улсаас үлдэх чухал үр дүнгийн нэг болж байна" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/25

    ene mal d medej oilgoj bga um bhgui

  • Д
    Дэл2026/08/25

    Үнэгүй юм хаана ч байхгүй

  • Б
    БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ2026/08/25

    ЗҮГЭЭР Л ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦООД МОНГОЛ УЛСЫН АВИЛГАЧИД ГЭЖ ТОМ ХҮЧИР СААД БАЙНА !!! ТЭДНИЙГЭЭ ЦӨӨРҮҮЛЖ ТЭМЦЭЖ ЧАДВАЛ ЯРЬЖ ТОХИРЧ БОЛОХ ЮМ ГЭСЭН !!!

  • З
    Зочин2026/08/25

    Зээл юм уу буцалтгүй тусламжийн аль нь вэ мал аа

  • З
    Зочин2026/08/25

    монголд юу ч наалдахгүй татвар төлөгчид 300 тэрбүмын өр төлөх боллоодоо хөөрхий

  • З
    Зочин2026/08/25

    Оюун-эрдэнийн улаан хамгаалагч юу ч гэж худлаа ярьж мэднэ дээ. Ажлаа дөнгөж эхэлж байсан Занданшатарыг нүдээ том болгож том том дуугарч загнасаар огцруулсныг санаж бна Энэний гараас юу ч сайн юм гарахгүй,худлаа том том дуугарсан пээдгэрүүд. Ард түмнийг тэнэгүүд гэж хардаг юм шиг.

  • З
    Зочин2026/08/25

    Нэг л мөнгө ярисан гуйлгачин. Хүний хандлага өөрчлөгдөөгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй!!!