ЦЕГ-ын хардлага дагуулсан хэвлэлийн хурал

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 54 сек
140
legacy:2026/08/fyuf.jpg

Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгүүлж, цагдан хориулж байна гэх мэдээлэл өнгөрсөн баасан гарагаас зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдаж эхэлсэн. Уг мэдээллүүдэд Б.Чинбатын хууль бус ажиллагаанд хууль хяналтын байгууллагын хөрөнгөжсөн хурандаа нар оролцож, гэмт хэрэг үйлдээгүй энгийн иргэнийг шоронд хийж байгаа талаар дурдагдаад буй.

Тодруулбал, 2022 онд Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Глиймстар ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг” гэж зааснаар хайгуулын талбайд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхтэй. Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг болдог. Гэвч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Б.Чинбатын олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлосон үйл ажиллагааг шалгахгүй байгаа нь түүнийг гарт хууль хяналтын байгууллагынхан бүрэн орсон байгаа нь илт харагдаж байгаа талаар дурджээ.

Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас уг хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Ингэхдээ Урьханы Б.Чинбатын хэрэгт хуулийнхан үнэхээр оролцоотой юм биш биз дээ гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл хийв.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт цацагдаж эхэлсэн иргэн В.Ганзоригийг хуулийн хонгилоор чирж байна гэх мэдээлэлд дурдагдаад буй хуулийнхныг шалгаж, уг хэрэгт үнэхээр холбоотой эсэхийг шалгаж тогтоогоогүй болохоо мэдэгдэв. Угтаа бол уг мэдээлэл цацагдсан даруйд нэр дурдагдаад буй хуулийнхныг шалгаж тогтоох ёстой. Ингэж байж уг хэрэгт хуулийнхан үнэхээр оролцож, хэрэгт нөлөөлөв үү, иргэн В.Ганзоригийг хуулийн хонгилоор чирж байгаа нь үнэн үү гэдэг нь бодитой болно. Гэтэл мэдээлэлд нэр дурдагдаад буй хуулийнхныг шалгаагүй, нөгөө л алдартай “Хэрэгт нөлөөлөх боломжгүй” гэдэг үгээ хэлж сууна.

“Хэрэгт нөлөөлөх боломжгүй” гэх халхавчийн цаана үнэхээр нөлөөлчихсөн бол яах вэ. Тиймээс заавал шалгаж шалгалтын үр дүнгээ мэдээлэх байтал гарсан мэдээллийн араас хоёрхон хоногийн дараа яаран сандран мэдээлэл хийж байгаа нь эргэлзээ, хардлага төрүүлэхээр байна.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    урд зүгийнхэн үнэхээр айхтар юмаа мөнгөний төлөө нэр нүүрээ умартан зүтгэдэг их айхтар зүйл цусанд нь байдаг юм байна хараад байхад үхэхээр нь аймаар их цаас шатааж өгөхгүй бол өр алдсан хужаа нар эргээд Монголд төрчихгээд байх вий

  • Z
    Zo h1 сар өмнө

    en tsagdaa n ch ter ter chinbt ch ter 2a (huja ugshiltai hujagin svg sv and bn shde??!!!!..4 queen shalgache ter tagnuul n??!!!!.

  • И
    ИРГЭН1 сар өмнө

    Цагдаа цагийн найз шүү дээ хө!!! Хөрөнгөжсөн хурандаа нарын хэрэг чинь МАН мафиуудтай хамтдаа унана гэдэг зарчимаар явдаг учираас хурандаа нарыг МАН яаа ч чаддагүй юм гэсэн!!! Хэрвээ хөрөнгжсөн егзөр хурандаа нарыг оролдвол МАН тэр чигээрээ булайгаа дэлгэж шоронд орох учираас!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Урьхан Чинбат чинь монгол биш угшилтай угшилтай нөхөр байна даа. Харваас ойлгомжтой.

    • Z
      Zoch1 сар өмнө

      Ar Mongold olon jileer tsagaachlaj irsen umhi hujagin sheesvd odo bvr davarch duusla!!!!..yg tim bga bizde?..yaag huja!!!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэ миний цагдаа намайг хамгаална гэж монголжсон хүнээс гарсан үг юм шиг монгол хүмүүст ч хэцүү дээ монголжсон цагдаа болсон ч биз

  • 1
    111 сар өмнө

    Ганцхан муу Урьханы хулгайчид монголын цагдаа томчууд нь тэр чигтээ базуулж байгаа юм бол хужаагын энэ олон баячуудад улсаараа базуулах нь аргагүй юм б.на миний цагдаа маныгаа хамгаална гэж үлгэр юм б.на ш чаавас гэж гөлөгнүүд авилгач хулгайчууд

  • Х
    Хонгилын өмгөөлөгчөө хараач1 сар өмнө

    Хонгилын өмгөөлөгч хүртэл орчихсон цохиж явахад ямар юмных нь хонгил биш гээд байгаа юм. Тэр өмгөөлөгчийн нь хараач, Монголын хамаг балиар юмыг зохицуулж баяжсан нөхөр явж байна дээ.

  • З
    Зочин1 сар өмнө

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэ урьханы өөр төрхтэй (өөр угшилтай ч байх гэмээр)түцний эзэнд салбараараа базуулчихсан юм бишүү хурандаа нарыг нь хөрөнгөжүүлдэг юм бишүү тийм бол ч нөгөө талыгаа өлхөн тохох байлгүй дээ нөгөө тал нь ч олигтой биш л байгаа л даа баялаг газар руу шунацгаасан нөхдүүд

  • З
    Зочин1 сар өмнө

    Худалдагдсан цагдаа нар хуулийн нэр барьсан дээрэмчид болж мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй цаг болж амарсайхан хошногон нүүрт минь

  • З
    Зочин1 сар өмнө

    Муусайн луйварчид цагаандаа гарчээ.

  • З
    Зочин1 сар өмнө

    Цээж ч жинхэнэ хөгийн эрдээ. Хүн чанар хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй.

  • Б
    Бундуут1 сар өмнө

    цээж Ууганаа хэдийн болчихсон юм бэ !