“Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурор, хөрөнгөжсөн хурандаа нартай бүлэглэж, жирийн иргэнийг шоронд хорьж, бизнесийг нь дээрэмдэхээр улайрч байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 4 мин 52 сек
200
legacy:8  4/image1.webp

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

- РЕКЕТЧНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ ТӨРИЙН НЭР ГУТААЖ ЯВАА ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОРЫНХНЫ “СОНГОДОГ ДЭЭРЭМ”-ИЙГ ЗОГСООЖ ӨГНӨ ҮҮ, ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АА! -

“Урьхан”-ы гэдгээрээ олонд танигдсан Б.Чинбат иргэн В.Ганзоригийн лицензтэй талбайгаас 300 гаруй тэрбум төгрөгийн алтыг нь ухчихсан хэрнээ “таван сая доллараа залилуулчихлаа” гэсэн хуурамч гомдол гаргаж жирийн нэг бизнес эрхлэгч залууг шоронд хориулчихсан байх юм. Бизнесийн ертөнцийнхөнд хүн дээрэмдэж хөлжсөөр ирсэн хар түүхээрээ танигдсан Б.Чинбат цагдаа, прокурор, шүүх, хөрөнгөжсөн хурандаа нарт нөлөөлж, шуудхан хэлэхэд Монгол улсын нэрийн өмнөөс ажилладаг хууль, хяналтынхныг хөдөлгөж иргэн В.Ганзоригийг торны цаана суулгачихаж.

“Урьхан”-ы Б.Чинбат 560 кг алтыг В.Ганзоригийн лицензтэй талбайгаас ухаж 360 тэрбумаар тоологдох их мөнгө халаасалсан юм байна. Гэвч түүний шунал ингээд зогссонгүй. “Нэр дээр чинь байгаа өөр талбайгаас ахиж алт ухмаар байна. Чи үг дуугүй зөвшөөр. Зөвшөөрөхгүй бол шоронд хориулж чадна шүү” гэсэн утгатай үг хэлж В.Ганзоригийг заналхийлж байж. Б.Чинбатад үйлчилдэг хууль хяналтынхны дарамт, заналхийллээс болж өчнөөн тэрбумын алтаа ухуулсан бизнес эрхлэгч В.Ганзориг энэ удаа “Би лицензтэй талбай руугаа оруулахгүй” гээд гөжчихөж. Тэгж гөжсөнөөсөө болж цагдан хорих 461дүгээр ангид хоригдож байгаа юм байна. “Урьхан”-ы босст үйлчилдэг хууль, хяналтынхан, цагдаагийн хурандаа нарыг нэрлэхээсээ өмнө Б.Чинбатын “Таван сая ам.доллараар хохирсон” гэх гомдлын цаад үнэнийг тодруулж бичье.

“УРЬХАН”-Ы Б.ЧИНБАТЫН “ТАВАН САЯ АМ.ДОЛЛАРААР ХОХИРСОН” ГЭХ ХУДАЛ ГОМДЛЫН ҮНЭН ТҮҮХ НЬ ЮУ ВЭ?

legacy:8  4/1d1ae7cc3df3471f851e1bc23b212aeb.jpg

Б.Чинбат одоогоос таван жилийн өмнө буюу 2022 онд МV021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар В.Ганзоригоос худалдан авч байж. “Урьхан”-ы босс тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 онд өөрийн эзэмшлийн “Вайнд Майнд” ХХк руу шилжүүлж аваад 140 кг алт олборложээ. 140 кг алтыг мөнгөөр үнэлбэл 50 орчим тэрбум төгрөг болно. Бүр тодруулж хэлбэл мань эр 5 сая ам.доллар буюу 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан лицензээсээ 50 тэрбумыг олчихож. Цэвэр ашиг нь дор хаяж 36 тэрбум төгрөг гэсэн үг. Ийм өндөр ашиг хийсэн ч Б.Чинбатын шунал зогссонгүй. В.Ганзоригийн компанийн өөрт нь шилжүүлж өгөөгүй ашиглалтын талбайгаас бас алт олборлож эхэлжээ. Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборловол Эрүүгийн гэмт хэрэг болдог хуультай. Харамсалтай нь хууль, хяналтынхнаар хамгаалуулсан Б.Чинбатад Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл үйлчлээгүй өнөөг хүрсэн байх юм.

Уг нь В.Ганзориг “Урьхан”-ы боссын дээрэм эхэлсэн даруйд буюу 2022 онд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргаж, Б.Чинбатад Эрүүгийн хэрэг үүсч байжээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Чинбат БНСУ руу зугтаж, хоёр сарын турш Монголд ирээгүй аж.

Шуналаа барьж дийлэлгүйгээр өөр компанийн эзэмшлийн талбай руу халдан алт олборлож гэмт хэрэг үйлдсэн Б.Чинбат Солонгосоос ирэнгүүтээ В.Ганзоригтой уулзжээ. Тухайн үед “Урьхан”-ы босс “Гомдлоо татаад авчих” хэмээн В.Ганзоригоос гуйсан байх юм. Удаа дараа ийн гуйсны эцэст тэд тохиролцоонд хүрээд салцгаажээ. Тохиролцоо нь их энгийн. 5 сая ам.доллараар шилжүүлж авсан тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан компанитай нь цуг буцаагаад В.Ганзориг руу шилжүүлж өгсөн байна.

Ийнхүү Б.Чинбат 36 орчим тэрбумын төгрөгийн ашигтайгаар В.Ганзоригтой үүсгэсэн харилцаагаа дуусгажээ. “Урьхан”-ы боссын “Таван сая ам.доллараа залилуулсан” гэх худал гомдлын цаад үнэнийг ухвал ийм л баримтууд гарч ирж байна. Шуудхан хэлэхэд, “Урьхан”-ы Б.Чинбат жирийн нэг бизнес эрхлэгч залуугийн хууль ёсоор авсан лицензийг нэр дээрээ шилжүүлж өчнөөн зуун кг алт ухаж, хэдэн арван тэрбумыг халааслачихаад нохойтоод эхэлчихэж.

Б.Чинбатын рекетийн түүх ингээд зогсохгүй. В.Ганзоригийг хууль, хяналтынхан, хөрөнгөжсөн хурандаа нараараа дарамтлуулж 2025 онд ээлжит “дээрэм”-ээ хийж байжээ. Бүр тодруулж хэлбэл, тэрээр В.Ганзоригийн эзэмшлийн МV-22106 гэсэн ашиглалтын талбайд олборлолтын үйл

ажиллагааг явуулж, ашгийнх нь 80 хувийг халаасалж байж. Өнгөн дээрээ гэрээ байгуулж харилцан тохиролцсон гэх ч хөшигний цаана хуулийнхний дарамт, боловсон дээрэм нуугдаж байсан гэх. Б.Чинбат энэ удаа В.Ганзоригийн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 420 кг алт олборлосон байх юм.

Энэ бүхний эцэст дахин өөр талбай руу нь шунаж алт олборлохоор дайрахад нь В.Ганзориг “Үгүй” гэсэн эрс хатуу хариу барьжээ. Үүнийхээ горыг амсч шоронд суусан талаар нь өмнө өгүүлсэн учраас илүүг нуршаад яахав.

“УРЬХАН”-Ы Б.ЧИНБАТТАЙ ХАМТАРЧЖИРИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУГ РЕКЕТЭЛСЭН ШҮҮХ, ЦАГДАА, ПРОКУРОР, ХӨРӨНГӨЖСӨН ХУРАНДАА НАРТАЙ ТАНИЛЦ!

legacy:8  4/534dedd7365841fa9802c2c732a36bdc.jpg

“Урьхан”-ы боссын “Чамайг шоронд хийлгэж байгаад алтаа ухна” гэсэн заналхийллийг биелүүлж өгсөн хамсаатнууд буюу эрх мэдэлтнүүдийг одоо нэрлэе. В.Ганзоригийн өөрийнх нь хэлснээр цагдаагийн хөрөнгөжсөн дэд хурандаа нарын тоонд багтах “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Булганы шүүх, цагдаа, прокурорынхон, Чингэлтэй дүүргийн прокурорынхон “Урьхан”-ы Б.Чинбаттай хамссан байна. 2025 оны зун цагдаагийн хурандаа “банхар” Батсайхан В.Ганзоригийг “Чинбаттайгаа учраа олчихвол бүх юм дууслаа шүү дээ” гэж дарамталж байж. Шуудхан хэлэхэд улсын прокурор, ЦЕГ-ын томчууд, хөрөнгөжсөн

хурандаа нар, шүүгчид “Урьхан”-ы Б.Чинбаттай нийлж сонгодог дээрэм хийж байна. Хууль шүүхийнхний ил цагаан дээрэм, өдөр ирэх бүр өргөссөөр буй шударга бусын хонгилын ганцхан жишээг дурдахад л ийм байна.

Улсын прокурор, цагдаа зүгээс даалгавар өгөөд л жирийн нэг бизнес эрхлэгчээ захын нэг рекетчинтэй нийлээд дээрэмдэж буй энэ бусармаг явдалд анхаарлаа хандуулж, Монгол Улсын нэрийн өмнөөс ажилладаг цагдаа, шүүх, прокурорынхонд хариуцлага тооцно уу, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга, Ерөнхий прокурор оо.

Жирийн нэг бизнес эрхлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй ашиглалтын талбайд захын нэг рекетчин л Монголын төрийн цагдаагийн тусгай албыг десант болгон буулгаж байгаа нь арай хэтэрсэн хэрэг биш үү. Энэ төрд эзэн байна уу, ингэхэд?! Хамгаа завшуулчихаад нэмж дээрэмдүүлэхгүй гэж эрхээ хамгаалж дуугарсныхаа төлөө бизнес эрхлэгчдээ цагдан хорих 461 дүгээр анги руу ачсаар байх юм уу, Ерөнхий сайд аа. Жирийн нэг бизнесмэнийг ингэж улаан цагаан дээрэмдэж байхад үгээ хэлнэ үү, Ерөнхийлөгч өө.

Ядарсан иргэний хүүг зодсон баячуудын хүүхдийг ялгүй мулталсан Мэргэнийг тэд өмгөөлөгчөөрөө сонгосон байна лээ. Өнөөх нь хохирсон бизнес эрхлэгчийн талаар ор үндэсгүй мэдээлэл цацаж байгаа нь шударга ёс мөн үү, Хууль зүйн сайд аа.

Д.БАТБОЛД

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Амилсан чөтгөр вээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ Мэргэн гэдэг царай шигээ сэжгийн өмгөөлөгч гэсэн нэг пязда байнаа. Мөнгөнд бүр үхэнгээ алдаж явна

  • З
    Золбоо1 сар өмнө

    Ийм аймшигтай эрх тэгш шудрага эрх зүйт төр Монгол улсад үгүй болж байгалийн баялгийн гадна дотны хүмүүсийн хатгахаар олон улсын хулгайчууд хүртэл Монголын уур уурхайг онилон Монголын нийгмийг хүртэл зорилготой санаатайгаар тройл армиар цахим орчинд маш их Монгол иргэдийг буруу мэдээллээр угжин нэр нийгмийн жинхэнэ анхаарах ёстой сэдвийг замхруулаад боллоо аймшигтай цахим тархи угаалт Одоо зайлуул алт хар мөр дэвтэй энэ 461.байгаа нөхөр нэг өдөр суллагдан гарч ирээд дээрх өөрөө буудаж алах байх эсвэл хүнээр алуулах байх өс хонзон гүн үлдээж нэр төргүй болгож шоронд хийсэн болхоор алдах зүйлгүй шийдсэн хүн гарч ирнэ дээ Ер нь Монгол төрийн хяналт асар муу байгаль орчины яамны хууль маш түүхий эмгэнэлтэй Монгол төр өөрөө ихлээд зөв хуульа баримталдаг 100.ажилдаг тогтолцоо хяналтын салбар нэгжүүдийг маш яаралтай бий болгомоор байна Иргэний нийгмийн байгуулагуудын төрд хяналт тавих эрх зүйн зөв орчин мөн Цагдаа прокурорын дэргэдэх хянан шалгах хороо бас байгаль орчины экологийн цагдаа зөв

  • З
    Зочин1 сар өмнө

    Хараваас эрлийз

  • Х
    Хүрэлсүх1 сар өмнө

    Бүгдийг шоронд хийх хэрэгтэй.... Цаазын ялыг сэргээж бүгдийг нь дүүжилж алж Нийгэмд жигшүүрт хэрэгт хийсэн бусад хүмүүст харуулж ойлгуулах хэрэгтэй....

  • З
    Зочин1 сар өмнө

    Новшийн юм вэ... Хүний шунал ямар аймар юм вэ... Шударга нийгмийг хамгаалагч шүүх цагдаа бүгд хулгаачууд байдаг....🤮🤮🤮🤮🤮 Ард түмэн минь бүгдийг цэвэрлэх цаг болжээ.... Бүгдийг шударга шүүхийн өмнө цаазны ялыг сэргээж Новшийн нийгмийг цэвэрлэх цаг ирлэээ....Ард түмэн минь....

  • Ч
    Чинбат1 сар өмнө

    Энэ улс оронд хууль дүрэм гэж байна уу... Ямар новшийн нийгмийг бид бүтээсэн юм вэ.... Монгол Ардын нам энэ бүгдийг шийдэж чадахгүй бол... Ард түмэн минь босох цаг болжээ... Хараал идсэн энэ шударга бус нийгэм, тогтолцоог бүгдийг өөрчилөх цаг болжээ...

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ төр ард түмний төр биш хулгайч луйварчдын төр. Эх орондоо эзэн шиг амьдаръя гэвэл энэ нийгмийг үндэсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ нийгэм америк биш африкаас дор улсаа орноо алдаж , газар нутаг дээрээ боолчлогдож байна.

  • М
    Мэндгэрэл1 сар өмнө

    Үндсэн хуульд "газрын доорх баялаг бүх ард түмний өмч" гэж заасан атал үхсэн хатсан тэр Чинбат, Ганзориг, Нямтайшир болон Номтойбаяр, Цагаан, Элбэгдорж,... нар бүх ард түмний баялгийг хувьдаа ашиглах байхав дээ??? Газрын доорх баялгийг зөвхөн ард иргэдийн нэрийн өмнөөс төр хариуцан олзворлож, ашгийг нь Улсын хөгжил, ард иргэдийн сайн сайхны төлөө хувиарлах ёстой!!! Чинбатын алтны талбай, Ганзоригийн алтны талбай... гэж юу солиорно вэ??? Бүх уурхай ард түмний мэдлийнх шүү дээ Үндсэн хуулийн дагуу!!! Одоо Багабанди "хулгайч", "урвагч" - ийн шуналт охин Баярмаа канадуудтай нийлж Баянхонгорын нутагт газар ухаад эхэлсэн үү??? Ховдын иргэд эх оронч тул газар нутгаа хамгаалж чадсан!!! Баянхонгорчууд чадаж байна уу? Бидний өвөг дээс эх нутгийнхаа сөөм газрын төлөө амиа өгч хамгаалж байсан!!! Одоо бид гадны дайсантай тэмцэх бус дотоодын дайсан урвагч, амиа бодогч МАНАН-гийн төр, засаг толгойлж байсан "эх орноосоо урвагчид, тэдний шуналт үр хүүхдүүдтэй тэмцэх" цаг иржээ!!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Олонд ил болж байгаа хуулийн салбарын Өчүүхэн хэсэг нь байхоо дотроо цэвэрлэгээ хийж эрүүл зөв болохгүй бол яаж амар тайван улс орон байх билээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Цээж ууганаа гэж жинхэнэ гаж пизда шуналын тулам үхээгшй юмууу

  • З
    Зочин1 сар өмнө

    shorongiin yltan

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэ хуулийн салбар худлаа бохир төрөөр айлгаж дарамталж хөрөнгөждгийг наад хөрөнгөжсөн хурандаа нар харуулж байгаа юм байлгүй дээ хурандаа болчихвол хөрөнгөжиж болдгийг харуулж байгаа юм байлгүй хөрөнгөжих ямарч боломжгүй алба салбар баймаар юм

  • З
    Зочин1 сар өмнө

    Ganjavkhlangiin avga ah geed bga. Urin dongodogxh Galbadrakh geed erhem Ganjavkhlangiin nagats ah. Geed bolohoor Manai influencer uud neg iimerhuu, ulsaa tonono, bidniigee tuvtan mallana.

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин1 сар өмнө

    Төрийн үнэн төрх хуулийн салбарын үнэн төрх ийм л байгаа уламжлал байхоо жирийн ардуудад цөөвөр чоноддог монгол төрийг муухай болгодог хүн дүрстүүдээс салаагүй цагт монгол хэлмэгдэж зовсоор л байх биз мөрдөсний цаана өөр баг зүүн баг зүүсэн гэж энэ юм даа

  • Х
    Хохирогч1 сар өмнө

    Монгол улсын хууль хяналтын байгууллага энэ луйварчинг барах уу?

  • А
    АРД1 сар өмнө

    Хүний хөлс цусаар хоололгсод, хуулинхны мафиг ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХЭЭ ЭРҮҮГИЙН НЬ ХУГ ШАНААДААД ӨГӨӨЧ! Бусд бүгд хувь хүтэчхээд энэ хэргүүдийг таг дараад байгаа шүү!!! Иим лээрэмд гадаад дотоодынхан их өртсөндөө!!

  • У
    УВ иргэд1 сар өмнө

    Шуналтай бүдүүн цагдаа хурандаа ,өмгөөлөгч нэртэй дампуу новш нарыг хурдан шалга

  • Н
    Нийгмийг энэ хог новшнуудаас цэвэрлэх цаг ирнэ1 сар өмнө

    АВЛИГАЧИД удахгүй алга болох цаг ирнэ.