ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 10 сек
70
legacy:3 iher/IMG_1901.jpeg

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Тэрээр мөн “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав.

Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Аж үйлдвэр эрдэс баялгийн яам газрын тосны хайгуулын компаниудтай хамтран хайгуулын ажлын онцлогийг харуулсан, олон нийтэд зөвөөр ойлгуулах компанит ажил эхлүүлэх гэж байгааг танилцуулав.

Мөн Монгол Улс цаашид БНХАУ-аас тогтмол бүх төрлийн шатахуун худалдан авах зорилготой байгаа ба шатахуун нийлүүлэх байнгийн квот олгох хүсэлтийг цааш уламжилж өгөхийг хүсэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Д. Болор1 сар өмнө

    Философч Молор Эрдэнэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

  • Д
    Д. Болор1 сар өмнө

    Шатахуун олгож байгаа юм бна!

  • З
    Зочин1 сар өмнө

    мэдрэл архичин авгай нарын солиорол хоёр улсын харилцаа, тэр тусмаа бараг 100 хувь экспортын орлогын хамааралтай улс, хүн тоотой болгон шахуу хятад явж ойр зуурын орлого ажил бизнес сургууль соёл зорчихгүй хүн байхгүй их гүрний дургүйцэл ингэж хүргэх хэрэггүй л байсан юм. гадаад паспортгүй жалганаасаа гардаггүй бичиг үсэгт тайлагдаагүй адгууснууд байх хөөрхийс

  • I
    Irgen1 сар өмнө

    Hutsaad baigaach.mgl chuudiig yaj darlaj bgaag hamgaalahgui bga bizde.pyldag pisdaa nuud.

  • З
    Зочин1 сар өмнө

    Монголоос Хятад руу нүүрс зөөж байгаа жолооч нарын эрхэнд халдахад Монголын тал ингэж хүмүүсийнхээ төлөө явдаг уу⁉️ Монголын баялгийг үнэгүй шахуу зөөж байж давраад байгаарай муусайн хужаа нар😡

  • Д
    Д. Болор1 сар өмнө

    Изнамаас МолорЭрдэнэ ерөнхийлөгчид нэр дэвших юм бна!

    • З
      Зочин1 сар өмнө

      demjine shyy demjine