Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван иргэн газар дээрээ нас баржээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж 3 хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны 3 иргэн нас барсан. Ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.