Айлын гэрт хулгайгаар орж, зурагт, айргийн хул, домбыг нь хулгайлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Энэ оны эхний 7 сарын байдлаар орон байрны хулгайн 1252 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, өчигдөр /2026.08.11/ цагдаагийн байгууллагад орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал,

- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг;

- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг;

- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэрэг тус тус бүртгэгдсэн байна