С.Амарсайхан: Дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хий

 Хууль эрх зүй
ОргилмааУнших: 1 мин
100
legacy:Amarsaihan/768218916_1780300432995754_495643729670677684_n.jpg

Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсэг өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар

Хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх

Ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах

Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах

Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлнэ. Өөрөөр хэлбэл, битүүмжлэгдсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийж, нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх

Орон сууцны залилангийн арга нарийсаж тэтгэвэрт гарсан аав, ээжийнхээ нэр дээр компани нээгээд залилан хийх тохиолдол гарч байна. Тиймээс дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хийхийг ХЗДХ сайд үүрэг болголоо.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Брилгын ажлыг бага үнэтэй тендэрээр авчихаад дараа жил үнэ нэмдэг башир аргыг болиулах хэрэгэй. Авилга том албан тушаалтаны компани энэ аргыг их хэрэглэу байгаа

  • С
    С.Алтанчимэг1 сар өмнө

    Мэдээж шүү дээ,ямар тэнэг нь зөвшөөрөл өгдөгийн....ёстой хуулийг гууль болгожээ

  • З
    Зочин1 сар өмнө

    угаасаа дуусаагүй барилгхд гэрчилгээ олгох хууль журам байхгүй. үүнд гэрчилгээ өгсөн төрийн алба хаагчдыг шалгаж өөрсдөөр нь хор уршгийг төлүүлэх хэрэгтэй

  • З
    Зочин1 сар өмнө

    Дуусаагүй барилгад гэрчилгээ олгодог байсан хэрэг үү. МАН дүүрчихсэн шаарнуудаар битүүрчихжээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Барилгын компаниуд,хүлээн авах комисс гээчийг давруулаад бгаа хүмүүс нь төр хулгайч нар та нар өөрсдөө шдээ энэ хохирогчид яасан их тэвчээртэй юм бэээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Дуусаагүй барилгад гэрчилгээ олгодог байсан юмуу ёоо бүр арайчдээ төр нь нийлээд иргэдээ хохироодог улс Монголоос өөр хаач байхгүй

  • З
    Зочин1 сар өмнө

    Үгүй тэгээд шийдвэр гаргаад хэрэгжилт биелэлт нь хангаддаг бол үнэхээр сайн.

  • И
    ИРГЭН1 сар өмнө

    Хэн ямар улс төрийн хүчин Монгол улсад хулгай луйвар дээрмийн нэрийн хуудас болж муу муухайн жишээ болж байгаа билээ мэдээж МАН тиймээс ичиж сураарай МАН мафиууд минь та нар иргэдэд шудрага ёс ярих эрхгүй эрүүгийн элементүүд шүү

  • Z
    Zochin1 сар өмнө

    Ene olon avilgach hulgaich naraa yanaa odoo barilga hvleej awdag hvmvvs ni bvgd avilga awdag oron suuts uguul boloo ter bair bat buh bnau heden zogsooltoi bnau hvvhdiin togloom amidrah orchin geed tedend ogt hamaagvi avilagaa awsan bol boloo vhsen hulgaich nar. Manai ulsan norm normativ gej bnauu heden mashini zogsooltoi bh ystoi meregjiliin hynalt ni ymar vzvvleltvvd shalgaj oruuldin boldoo chaa bas

  • З
    Зочин1 сар өмнө

    Тэтгэврийн Аав, ээжийгээ эцэст нь хуулийн байгууллагад очихоор залилан хийдэг болж дээ. Аав, ээж нь ч хуйвалдаж гарын үсэг зурсан байж таарна.