Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор оруулж иржээ
Эдийн засаг
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
00

Шатахууны хомстол үүссэнтэй холбогдуулан шатахуун татан авалт хийгдсээр байна. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн,
08 дугаар сарын 03-ны өдөр 20 вагон буюу 1,200 тонн нийт 69 вагон буюу 4,140 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна. Уг шатахуунуудыг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилт хийж эхэлсэн аж.



