ЗТХЯ-ны хэлтсийн даргыг албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/zam-teevriin-hogjliin-yam-2020-01-09-140041-1779698928.png

Зам, тээвэр хөгжлийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ.

Түүний хятадын иргэнээс хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Прокуророос Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн ч шүүх хүлээж аваагүй билээ.

Харин нийслэлийн прокурорын газраас албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал дахин ирүүлснийг өчигдөр шүүх ийнхүү шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх