Автомашин нь шатаж, 65 настай малчин сураггүй алга болжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/olloo_mn_1547033868_mal-2020-01-16-110654-542966823.jpeg

Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ "Лэганс" загварын автомашин шатсан байдалтай олджээ.  Малчин Б /65 настай, эрэгтэй/ нь “Нарийн хайлааст” гэдэг газраас автомашинтай гарсан бөгөөд “Сээрийн гарам” гэдэг газраас автомашин нь олдож, жолооч Б нь сураггүй алга болжээ. 

Малчин Б сураггүй алга болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны шөнийн 02:00 цагт хүлээн авсан байна. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашины бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Б.Лхагвацэрэн