Монгол боксчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медал хүртэв

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5e23e9ca915d4-2020-01-20-102843-1962417032.jpeg

Турк улсын Станбул хотноо нэгдүгээр сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн багаараа II байрт шалгарав.

Эрэгтэйчүүдийн 52 кг, 57 кг-д “Алдар”-ын ах дүү ОУХМ Х.Энхмандах, Х.Энх-Амар нар алтан медалийн эзэд болсон бол “Ширэн бээлий” клубийн О.Бямба-Эрдэнэ 75 кг-н жинд алтан медалийн эзэн болсон байна .

Мөн ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.