Худаг дотроос эмэгтэй хүний цогцос олджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/obeg-848x450-2020-01-21-112001-227097171.jpeg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худгаас эмэгтэй хүний цогцос олджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсээс нэгдүгээр сарын 20-ны өдрийн 19:46 цагт ОБЕГ-т цогцос гаргах ажиллагааг зохион байгуулах хүсэлтийг хүргүүлжээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 20:19 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.