Лозанн 2020: Өнөөдөр Монголын тамирчид уралдана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/82658067_3011120145573976_4858750507436474368_o (1)-2020-01-21-133111-1238262452.jpeg

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпийн наадмын Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн төрлүүд өнөөдөр зохион байгуулагдана.

Эмэгтэйчүүдийн 5км-ийн зайн уралдаан Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт эхлэх бөгөөд нийт 83 тамирчин өрсөлдөнө. Монгол улсаас оролцож буй тамирчин Д.Урангоо 13 дугаарт, Б.Номин-Эрдэнэ 15 дугаарт гараанаас гарна.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайд нийт 85 тамирчин уралдах бөгөөд Б.Хонгор 13 дугаарт, О.Золбаяр 28 дугаарт Улаанбаатар хотын цагаар 20:00 цагт гараанаас гарна.

Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаануудад, тамирчид 30 секундийн зайтай цуварч гараанаас гарах бөгөөд тэшилтийн сонгодог техникээр 2.5км зайн тойргийг эмэгтэйчүүд 2 удаа, эрэгтэйчүүд 4 удаа тойрох дүрэмтэй байдаг ажээ.