Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
"Гоё" дээд лигийг түр хугацаанд зогсоолоо
00

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Тус шийдвэрийн хүрээнд сагсан бөмбөгийн "Гоё" дээд лигийн тэмцээнийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох болсныг лигийн зохион байгуулах комиссоос албан ёсоор мэдэгдлээ. Мөн лигийн зохион байгуулалттай холбоотойгоор гарсан шийдвэр, товууд цуцлагдаж байгаа ажээ.



