Ирэх даваа гарагаас эхлэн 18 телевизийн сувгаар хичээл заана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/8bf76b36748686f4ca9e88125e9c3292_1200-2020-01-29-102654-860526141.jpeg

Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-наас эхлэн 18 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана.

БНХАУ-д гарч буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмч харгалзахгүй ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын хоёрныг хүртэл зогсоосон. Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах бөгөөд БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ.

ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг дараах 18 телевизэд хуваарилсан байна.

СУРАГЧДАД ХИЧЭЭЛ ЗААХ ХУВААРЬ: 

Д/д Анги Телевиз 1 1-р анги 25-р телевиз 2 2-р анги C1 телевиз 3 3-р анги Эх орон телевиз 4 4-р анги UBS телевиз 5 5-р анги ETV 6 6-р анги TV5 7 7-р анги Боловсрол телевиз 8 8-р анги TV8 9 9-р анги TV9 10 10-р анги SBN телевиз 11 11-р анги Eagle телевиз 12 12-р анги Монгол HD телевиз 13 Цэцэрлэг NTV