“COVID -19” – ийн дэгдэлтээс үүдэн 5G сүлжээ дэмждэг “IPHONE” нээлт хойшилж магадгүй

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/9-8 (1)-2020-03-09-162010-1022367364.jpeg

Зах зээлд хүлээлт үүсгээд байгаа “Apple”-ийн 5G сүлжээ дэмждэг шинэ “iPhone”-ийн нээлт ирэх намар нэг сараар хойшилж магадгүй гэж “Bank of America” үзэж байна.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн дэгдэлт үүнд нөлөөлөхөөр байна. “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний эксперт Эллиот Лантай хийсэн ярилцлагыг тус банкны шинжээчид эш татжээ. Эллиот Ланы таамаглаж байгаагаар “iPhone SE2” загварын гар утсыг зах зээлд нийлүүлэх хугацаа ч мөн хэдэн сараар хойшилж магадгүй байна. “COVID-19” өвчнөөс үүдэлтэйгээр эрэлт буурсан, мөн нийлүүлэлтийн асуудал гарсан зэрэг нь үүнд нөлөөлж байгаа аж.

“Bank of America”-ийн шинжээч Уамси Моханы үзэж байгаагаар шинэ загваруудыг танилцуулах хугацаа IV, V сард үйлдвэрлэл хэрхэн сэргэхээс ихээхэн хамаарахаар байна.